АНУ-ын засгийн газар үндэсний аюулгүй байдлын эрх мэдлийн үндсэн дээр Fable 5 болон Mythos 5 загваруудад хязгаарлалт тогтоов. Үндсэндээ дотоод болон гадаадад оршин суугаа, Anthropic-ын ажилтнуудыг оролцуулан дайчилж Fable 5 руу хандах бүх гадаад иргэдийн хандах эрхийг хязгаарлах тушаал гаргажээ. Үүний үр дүнд ЗГ-ийг өгсөн хуулийн шаардлагыг хангахын тулд эдгээр загваруудад бүх хэрэглэгчийн хандах эрхийг нэн даруй цуцлахаас өөр аргагүй болж байгааг Anthropic мэдэгдсэн байна. Гэхдээ өмнөх OPUS 4.8 хүртэлх загварт ямар нэгэн нөлөө байхгүй буюу гадны улсын хэрэглэгчид хэвийн ашиглана.
Гол шалтгаан нь АНУ-ын засгийн газрын ойлголтоор Fable 5-ийг ямар ч мэдээлэл болон өндөр түвшний програм хангамж руу “jailbreak” хийх боломжтой гэж болгоомжилж байгаа хэрэг юм. Тэдний зүгээс Jailbreak-ийг туршиж, цөөн тооны урьд нь мэдэгдэж байсан, харьцангуй энгийн эмзэг байдлыг илрүүлжээ. Гэсэн ч Антропикийн зүгээс тэдгээр эмзэг байдлыг нийтэд нээлттэй байдаг бусад загваруудаар ч илрүүлж болох байсныг тогтоожээ.
Харьцангуй бусад AI програмуудаас хурдацтай хөгжүүлж байгаа Claude -ийн хувьд хэдийнээ нийтийн дунд тархсан хэрэглэгдэхүүн болсон. Хөгжүүлэгч, судлаач, нийтлэлч гэх маш олон мэргэжилтнүүд Opus моделоор маш олон ажлуудыг нугалдаг болоод байгаа. Fable 5 гарснаар тэдний бүтээмж дахиад хэд дахин илүү хурдацтай нэмэгдэх сайн талтай байж. Гагцхүү нэгэнт загвар нь зах зээлд гарахад бэлэн хэдий ч ийнхүү хязгаарласнаар хэзээ дахин нийтийн хүртээл болох нь тодорхойгүй байна.
Сүүлийн жил хүрэхгүй хугацаанд хэтэрхий олон маргаан дагуулаад байгаа тэдний харилцаа нь ширүүсэж АНУ-ын засгийн газар Anthropic -ийг улам буланд шахаж байгаа мэдээллийг ажиглаж л байя.
