Болор софт компанийн шинэ бүтээл болох Эгүнэ хиймэл оюуны нээлт энэ сарын 29-нд МҮХАҮ-ийн танхимд болох гэж байна. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд Монгол хэлтэй хиймэл оюуныг бүрэн танилцуулж хэрхэн бүтээсэн тухайгаа ирсэн хүмүүст сонордуулах юм. Илтгэгчээр системийг бүтээгч компанийн ажилтнууд болон Анд Глобал, Оюутолгой, Эрдэнэт үйлдвэр, Мобиком, Голомт банк гэх мэтчилэн Монголын томоохон технологийн компаниудын төлөөллүүд оролцох гэж байна.
Хөтөлбөр:
- 15:00 Нээлт
- 15:15 Эгүнэ хиймэл оюуны танилцуулга
- 15:35 “Challenges and opportunities for low resource languages
in large language models”М. Лхагвадорж /Чимэгэ, Ахлах AI инженер, Ph.D/ - 15:50 “Хиймэл оюуны хөгжил”Хиймэл оюуны салбарын төлөөллүүд /Хэлэлцүүлэг/
- 16:30 Кофе завсарлага
- 17:00 AI in Business: Best PracticesО.Баярмагнай – Чимэгэ Системс, Бизнес Хөгжлийн Менежер
- 17:15 “Хиймэл оюун бизнесийн бүтээмжид нөлөөлөх нь”Бизнесийн төлөөллүүд /Хэлэлцүүлэг/
- 18:00 Egune Experience time/Зоог/
Дэлгэрэнгүй хөтөлбөртэй энд дарж танилцана уу.