Мэргэжилтнүүдтэй ярилцав: 2023 он бидэнд юу өгсөн бэ?

Энэ гарчгийг уншаад хүн бүр корона гэж хэлэх байх. Тийм ээ би ч гэсэн санал нийлнэ. Дэлхий даяараа одоо энэ аюулт тахлаас сэргийлэн бужигнаж байна. Айж, гайхаж, олноороо түгшсээр. Гэхдээ хэдий муу юм ч гэсэн сайн зүйлийг бий болгож улс орон эдийн засагт хэрэгтэй давуу талыг бий болгож байгаа юм шиг ээ. Тэгвэл энэ гайхал коронагийн Монголын технологийн салбарт авчирсан сайн зүйлс нь юу байж болох талаар салбарын мэргэжилтнүүдтэй ярилцсан юм. Үүнийг уншичг танд сонирхуулъя.

  1. Хурал уулзалтыг цахимаар явуулж хэвшив: Олон байгууллагууд тэр дундаа УИХ, ЗГ-аас эхлээд цахимаар үйл ажиллагаагаа явуулж эхлэв. Гишүүдийн ихэнх нь гэрээсээ саналаа хэлж хуралдаа оролцож харагдлаа. Энэ жишгээр хувийн хэвшлийн компаниуд Zoom, Microsoft team, Google meet зэрэг цахим хурлын системүүдийг ашиглаж өдөр тутмын ажлаа явуулж байна. Олон байгууллагууд цахимаар хуралдахдаа цаг хэмнэх, эдийн засгийн зарим зардлуудаа танаж болох талаар ойлголттой болж цаашид энэ жишгээр хэвших хандлагтай байна.
  2. Зайнаас ажиллах онцлогоос шалтгаалан байгууллагуудад IT инженерүүдийн хэрэгцээ нэмэгдэв: Корона вирусны хөл хорионоос шалтгаалан олон байгууллагууд дижитал буюу цахим шилжилтэнд хүссэн хүсээгүй шилжиж таарах нь. Харин энэ үеийг даван туулахад мэргэжлийн инженерүүд хэрэг болох нь ээ. Наад зах нь файлыг хэрхэн онлайн орчинд ашиглах, хамгаалах гэх мэтчилэн цахим уулзалтыг тасралтгүй хэвийн зохион байгуулахад ч инженерүүдийн хэрэгцээ шаардлага тулгарлаа. Цаашлаад энэ нь нэг IT инженер хэд хэдэн жижиг байгууллагуудыг хариуцан ажиллах гэрээт ажлын байруудыг бий болгох боломж харагдаж байна.
  3. Систем, вэб сайт хөгжүүлэгч нарын хийх ажил нэмэгдэв: Компаниудын дижитал шилжилтээс шалтгаалан тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн вэб сайт, дотоод хэрэгцээний систем бүтээх ажлууд ихээр хийгдэж байна. Үүгээр программист, вэб сайт бүтээгч нар дээрхийн адил хэд хэдэн байгууллагуудын системийг бүтээж чадсанаар хамтын ажиллагааны түнштэй болно. Мэргэжилтнүүдийн санхүү өсч нэмэгдэхийн зэрэгцээ эхлүүлсэн системээ сайжруулж хөгжүүлснээр захиалагч талтай харилцах хамтын ажиллагаа сайжирч байна.
  4. Онлайн худалдааны системүүд олноор бий болов: Хөл хорионоос шалтгаалж барааны зах, томоохон худалдааны төвүүд ажиллахгүй байгаа билээ. Худалдаа эрхлэгч нар өвлийн улиралын бараанаас эхлээд ахуйн барааг олон зуун тоогоор татан авсан байгаа нь мэдээж хэрэг. Харин тэд хөл хорионы үед zochil.shop, olz.mn гэх мэтчилэн цахим худалдаан сайтуудад бараагаа байршуулснаар үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ мэтчилэн онлайн дэлгүүрүүдийг манай хөгжүүлэгчид төвөггүй хийж байна. Хэрэв та худалдаа эрхлэгч бол мэргэжлийн байгууллагад хандвал тэд танд хэдхэн хоногт багтаагаад онлайн худалдааны сайтыг хийж өгөхөд бэлэн байгаа.
  5. Байгууллагууд албан ёсны лицензтэй програмын талаар ойлголттой болов: Хурал уулзалтын системүүдээс эхлээд office365, teams, trello гэх мэтчилэн онлайн орчинд ажиллах боломжтой программууд нь албан ёсны эрхтэйгээр ашиглавал илүү олон боломжуудыг дотроо агуулж байгааг манай компаниудын удирдлагууд ойлгож эхэлж байна. Найдвартай тасралтгүй байдал, байршлаас хамаарахгүй ажиллах гэх мэт давуу талууд зөвхөн албан ёсны лицензэд байгаа.
  6. Автоматжуулалт, камержуулалтын ажлын хэрэгцээ шаардлага нэмэгдэв: Мөн л хөл хорионоос шалтгаалан байгууллагуудын оффис ажилтнуудын гэр рүү нүүгээд байгаа хэлж болно. Тэгвэл эзэнгүй орхисон оффис албан газруудыг хянах камер, автоматжуулалтын системүүд хэрэглэгчийн шаардлагын дагуу сайжирч байна. Зарим байгууллагууд энэ төрлийн мэргэжлийн байгууллагуудтай хамтарч зөвшөөрөлгүй этгээд нэвтрэхийг хүсвэл менежерт мэдэгдэх эсхүл аль хэдийнэ оффис дээр очсон хүнтэй шууд төхөөрөмжөөр холбогдож асуудлыг шийдвэрлэж эхэлжээ.
  7. Сургуулиуд цахим сургалтын системүүдийг хэрэглээнд нэвтрүүлэв: Боловсролын салбар хөл хориноос өмнөх хамгий туршлагатай тоглогчид. Тэд 2020 оны 02-р сараас эхлээд ерөнхий боловсролын сургуульдаа теле хичээлийг нэвтрүүлж эхэлсэн бол IT мэргэжилтнүүдийнхээ боломжийг ашиглан 2020.09 сардаа аль хэдийнэ цахим сургалтын системээ өөрсдийн хүрээнд бэлтгэчихсэн байсан. Багш нь сурагч, оуютнуудаа бүртгэж анги үүсгэхээс эхлээд хичээлээ байршуулж дүн гаргах хүртэл цахим сургалтын системүүд бүгд сургах гэсэн нэг л зорилготой.
  8. Корона вирусын тархалтын мэдээг цахимаар хүлээн авдаг болов: Вирусны тархцын мэдээг иргэд өдөр бүр 11 цагаас ТВ-ээр хүлээн авч байгаа. Харин ухаалаг гар утасны ebarimt аппликэшний Covid19 цэсийг ашиглавал тоон мэдээллийг албан ёсоор харах боломжтой болсон байна. Мөн энэ ebarimt-ийн үндсэн base системд суурилсан датан дээр ажиллах боломж байгаагийн нэг нь мөрдлөгийн систем /tracking system/ юм. Ибаримтыг хөгжүүлсэн ГТЕГ-ын хөгжүүлэгч нар үүнийг анзаар Covid19 цэсэн дотроо QR уншуулах хэсэг байршуулжээ. Тэрхүү цонхыг одоо ажиллаж байгаа албан байгууллага бүрийн үүдэнд нааллттай QR кодыг уншуулан ашиглах юм. Тэгснээр та хаана зорчиж байна, тэр хэсэгт өмнө нь эсвэл одоо ойрхон корона вирусны халдвар авсан хүн зорчсон талаарх мэдээлэл утсанд ирнэ гэж тооцжээ. Одоогоор үүний давуу тал, үр дүнгийн мэдээлэл хараахан ил болоогүй л байна. Харин өөр нэгэн төсөөтэй tracking system – ийг Монголын хөгжүүлэгч нар нийгмийн хариуцлагын хүрээнд сайн дураараа хийжээ. Одоо энэ COVID Tracing Mongolia – апп одоогоор хэрэглээнд хараахан нэвтрээгүй албаны зөвшөөрлөө хүлээж байна.

Технологийн хэрэгцээ ийнхүү өөрчлөгдөж байна. Ерөнхийдөө компани болон хувь хүмүүс дижитал хийхгүй бол энэ оноос эхлээд уламжлалт хэв маягаар үйл ажиллагаа дангаар явахгүй нь тодорхой боллоо. Та юу гэж бодож байна?

1 сэтгэгдэлтэй

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн