Азийн 8 оронд зэрэг явагддаг МТ-ийн инженерийн мэргэжлийн шалгалт энэ оны 4-р сард явагдах байсан ч дэлхий дахинаа тархаж буй Корона вирусын улмаас хойшлоод байсан юм. Тэгвэл ямартай ч ирэх 6 сарын 28-ны өдөр танхимын байдлаар шалгалт явагдах болсон байна. энэ шалгалт Монгол улсад албан ёсоор зохион байгуулагддаг бөгөөд мэдээлэл технологийн үндэсний паркад явагддаг билээ. 6 сарын 28-нд мөн адил IT паркад онцгой дэглэмийн үеийн журмын дагуу явагдах юм байна. Энэ тухайд ширээ хоорондын зай 2м-ээс багагүй зайнд байрласан байх наад захын шаардлагыг хангаж явуулна гэдгийг зохион байгуулах комиссын гишүүнтэй утсаар холбогдож баталгаажууллаа.
Дотроо МТ инженерийн 7-8 төрлийг багтаасан байдаг. Нилээн чанга хэцүү шалгалт гэж ойлгоход буруудахгүй. Тиймээс шалгалтыг хэрхэн өгөх, ямар шат дарааллаар өгвөл зохистойт талаар сургалт явагддаг. Энэ сургалтын ихэвчлэн МУИС-ийн мэргэжилтэн багш нар 14 хоногийн хугацаанд заадаг. Хэрэв та анх удаа энэ шалгалтыг өгөхөөр сонирхож байгаа бол сургалтанд 1 удаа суугаад үзэхэд гэмгүй. Маш сайн ойлголт авах болно.
Мөн энэхүү шалгалт нь 55000 төгрөгийн төлбөртэй байдаг. Төлбөрөө шалгалт эхлэхээс 14 хоногийн өмнө бүртгүүлэх үедээ заавал тушаадаг. Энэ ч утгаараа шалгалтын бүртгэл дор хаяж 2 сарын өмнөөс эхэлнэ. Энэ хугацаанд бүртгүүлээд төлбөрөө төлчихвөл шалгалтаас 14 хоногийн өмнө бүртгэл баталгаажсан талаар имэйл ирэх болно.
Та IT-ийн мэргэжилтэй, эсвэл энэ талаар сонирхон судалдаг өөр салбарын нэгэн байсан ч бүртгүүлээд өөрийгөө сориод үзэж болно.
sadf