Vertexmon гэж компаний тухай сонсож байсан уу? Хотын урд хэсэгт Маршлын гүүрний хойд эрэг дээр ICTMall гээд дэлгүүр байгаа. Түүний эзэмшигч компани. Магадгүй та нар дэлгүүрийнх нь нэрээр их сонссон байх. Мэдээллийн технологийн аюулгүй байдал автоматжуулалт, сүлжээний дэд бүтэц болон холбоо дохиоллын тоног төхөөрөмж нийлүүлдэг энэ компани манай салбарын зах зээлд байр сууриа олоод аль хэдийнэ 10 орчим жил болжээ. Таны ажилладаг газар 50-аас дээш хүнтэй тэгээд хэд хэдэн давхар оффис дотор байрладаг бол эднийхээс ямар нэгэн бүтээгдэхүүн үйлчилгээг нь авсан байж таардаг. Учир нь Vertexmon –ий залуус Монголын компаниуд өдөр тутамдаа хэрэглэж байгаа тоног төхөөрөмжүүд болох checkpoint, trendmicro, grandstream гэх мэт брэндүүдийн Монгол дахь ганц түнш нь болоод амжсан. Харин энэ удаад тэднийг Microsoft алтан түншээ болгон баталгаажуулсан байна. Мөн л сүүлийн 4 жил гаруйн хугацаанд Майкрософтын албан ёсны лицензийг худалдаалж байсан. Арга ч үгүй биз Монголын топ 100 аж ахуй нэгжийн дийлэнх нь эдний харилцагч байдаг. Ер нь эднийх найдвартай л даа. Энэ л тэдний гол давуу тал. ICTmall.mn сайт руу нь орж үзэхээр дандаа дэлхийн брэндүүд. Жижиг том ямар ч бараа худалдан авахад чанартай байдгаараа онцлогтой. За тэгээд майкрософт алтан түншээрээ зарласан байхад өөр юу ярих билээ.
Өндөр үнэнийх нь давуу тал
Бүтээгдэхүүнүүд нь анх харахад их өндөр үнэтэй. Гэхдээ худалдаад авчихвал үнэ дагаад маш сайн чанар ирдэг. Дэлхийн брэндүүд шүү дээ. 1-3 жилийн баталгаат үйлчилгээнүүд араас нь дагалдахаар болоод явчихна. Та ямар бүтээгдэхүүн авна тухайн төрөл зүйл тус бүртээ байгууллагын чинь мэдээллийн аюулгүй байдал, холбооны төхөөрөмжүүд, оффисын лицензтэй хэрэглээний програмууд гээд асуудлууд чинь шийдэгдэнэ. Ингээд MT-дээ санаа зовох зүйлгүй болчихоор бусад ажилдаа зарцуулах таны цаг ихэснэ гээд ер нь албан ёсны эрхтэй бүтээгдэхүүн үйлчилгээ авахын гол давуу тал энэ л дээ. Бүтээмж өндөрсөж сул цаг багасдаг. Компьютер, түүнтэй холбоотой төхөөрөмжүүд ч эдэлгээ нь уртасна. Аа бас янз бүрийн асуудал тулгарвал нүүр бардам утас цохих эрхтэй.
Борлуулалтын дараа
Борлуулалтын дараах үйлчилгээ нь ч давгүй. Ганц бүтээгдэхүүн нь сайн байгаад үйлчилгээ нь онцгүй байвал манай салбараас компаниуд харин ч нэг хурдан арчигдах учраас энэ тал дээр их сайн анхаардаг нь ажиглагддаг. Жижиг асуудлыг тэр дор нь шийдвэрлэнэ. Харин харилцагч нь өөрийн компанийн онцлогт бүтээгдэхүүнийг нийцүүлэх эсвэл өөр төхөөрөмжтэй интеграци хийх зэрэг томоохон тусламжийн асуудал дээр 1-3 хоног зарцуулж байсан. Гэхдээ л ямар ч тохиолдолд шийдвэрлэсэн хариу өгнө.
Хүсэлт
Дэлгүүрийнх нь байршил жаахан хол учир цайныхаа цагаар хальт ороод юм сонирхох боломжгүй. Уг нь хотын төвд хоёр тусдаа цэгүүдэд дэлгүүр нь байрлаж байсан ч одоо Time square- д буюу Маршалын гүүрний хойд хэсэгт оффистойгоо нэгдэн үйл ажиллагаагаа явуулж байна. Уг нь ict-mall.mn гээд онлайн худалдааны сайт байгаа л даа. Гэхдээ л магадгүй сайтан дээрээс харсан ч ямар нэг бүтээгдэхүүнийг нь заавал өөрөө очиж асууж тодруулан барьж үзэх шаардлага гардаг. Хэрэв зээ тэгвэл цаг заваа зохицуулж байгаад урагшаа зүглэхээс өөр аргагүй. Энэ хол ойрын байршлыг бодож үзээд дэлгүүрийн байршлаа ойртуулж болох уу?