Мэдээлэл технологийн инженерийн шалгалт 5-р сарын 24-нд болохоор төлөвлөгдсөн байна. Уг нь жил бүрийн хавар, намарт 2 удаа явагддаг шалгалт корона вирусын улмаас энэ удаа хойшлоод байсан юм. Шалгалт нь дотроо суурь, ахисан түвшний гэсэн 2 төрөлтэй байдаг. Аль аль нь адилхан тухайн өдөртөө багтаж яваггдаг тул хоёуланг нь зэрэг өгөх боломжгүй. Харин таны хувьд ноднин уржнангийн шалгалтандаа унаад энэ хавар дахин өгөхөөр төлөвлөж байсан бол одоо амжиж бүртгүүлээрэй. 5-р сард лав болох юм байна.
Дашрамд дурдахад энэ шалгалт нь Филиппин, Япон, Солонгос гэх мэт Азийн 8 оронд нэг өдөр нэг цагт эхэлдэг олон улсны хэмжээний томоохон шалгалтанд тооцогддог. Сертификатыг нь авчихвал энэ 8 орны мэргэжилтнүүдтэй нэг түвшинд очлоо гэсэн үг. Гэвч статистикаас харахад жил бүр манай улсын шалгалт өгөгчдийн тоо өсч байгаа боловч тэнцсэн мэргэжилтнүүдийн тоон үзүүлэлтээр бусад 7 улстай харьцуулахад хамгийн доогуур байдаг. Яагаад гэвэл шалгалтын агуулгын хувьд тийм ч хялбар биш. Мэдээлэл технологийн үндсэн 8 төрлөөс гадна нягтлан бодох бүртгэлийн хоёр гурван тест ч төгсгөл хэсэгт нь орсон байдаг. Тэгэхдээ хэрэв та энэ салбарын хүн мөн бол өөрийгөө сориод үзэхэд гэмгүй. Унасан ч нэг улирал алгасаад дахин өгөөд байж болно. Шалгалтын талаар албан ёсны мэдээллийг ITpark –ийн вэб сайтаас харж байгаарай.
Базар
1 сэтгэгдэлтэй