2020.05.19: ERP систем, түүний үр өгөөжийг хэрхэн өндөр байлгах вэ?

Байгууллагын нөөц удирдлагын систем буюу ERP системийг ашиглаж дижитал шилжилтэнд хэрхэн нэвтэрч орох талаар танилцуулга юм байна. Одоо цагт ERP бол байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй нэгдсэн систем. Борлуулалт, бараа бүртгэл, тайлан, санхүү гээд шаардагдах бүх системүүдийг нэгтгэж цогц байдлаар ашигладаг. Өөрөөр хэлбэл энэ байгууллагад хэрэгцээтэй бүгдийг нэг өгөгдлийн санд багтааж ашиглана гэсэн үг. Тэгэхээр танай байгууллагын ажилтан бүр оффис дээрээ суух шаардлагагүй. Гэрээсээ ажиллах нөхцөл бүрдэх юм. Хялбараар ойлгуулахад ийм байна. Монголчуудын зарим хөгжүүлж байгаа системд датан дээрээ анализ хийж тайлангаа оновчтой байдлаар гаргах шийдлүүд багтсан. Энэ удаагийн арга хэмжээг бас нэгэн хөгжүүлэгч компани болох Digital Works компаниас business.mn сайтын /вэбинар/ онлайн сургалт хэлбэрээр танилцуулах юм байна.

Та бүхэн байгууллагын дижитал шилжилтэнд бэлэн биш байгаа бол нэг сонсоод үзэхэд гэмгүй биз.

2020.05.19-ны 19 цагт

Вэбинар холбоос: https://business.mn/wroom

20’000 төгрөгний төлбөртэй юм байна.

Үйл ажиллагааны талаар 7011-0812 утсаар лавлаж болох нь.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн