Мобикомын АПП шинэчлэгджээ

Монголын үүрэн телефоны 4 операторын хамгийн олон хэрэглэгчтэй Мобикомын хэрэглэгчийн АПП шинэчлэгдсэн байна. Жилийн өмнө тэдний мэссэнжэр ЧАТБОТоор холбогдоход заавал бүртгүүлсний дараагаар зарим үйлчилгээг авах нөхцөлтэй байсан. Одоо харин тэд төвөгтэй харилцаагаа бүгдийг нь АПП руугаа хэрэглэхэд тун хялбар байхаар шилжүүлж чаджээ. Дээрээс нь АППликэшний багтаамж нь ухаалаг утасны CPU нд бага ачаалал өгч байна. Энэ хэрээрээ хурдтай байхаар санагдлаа.

Ямартай ч мобикомын 14900-н миний моби багцын эзэмшигч би төлбөр төлөхдөө заавал салбар дээр нь очих шаардлагагүй болж. Шаардлагатай бол ойр дотны хүнийхээ төлбөрийг төлж болох нь. Мобикомд нэг төвөгтэй асуудал байсан нь дугаарын PUK кодыг заавал аль нэг ойр салбарт очиж авдаг. Эсвэл лавлах 2222-оор нь авлаа гэхэд заавал регистрийн дугаараа хэлнэ. Магадгүй тухайн үед танихгүй хүн миний хажууд байвал РД-аа хэлэхэд жаахан тиймхэн байдаг. Хувь хүний нууц, цаашлаад мэдээллийн аюулгүй байдал шүү дээ.

За бусад байх ёстой зүйлс бүгд л байх шиг. Гэхдээ бүх цэснүүдийг нь бүрэн дарсангүй. Гүйлгээний түүх, тусламжийн хэсэг гэх мэт зүйлс хэрэглэгчийн UX талын 2-р хуудсанд шууд нүдэнд тусахаар байрлажээ.

Санал гомдол АППликэшнээр өгөх гэх мэт зүйлс харагдаж байна. Гэхдээ утасны операторын компани санал гомдлыг заавал аппликэшнээр авах дэмий байх. Бусдаар бол карентений онцгой үед зайлшгүй хэрэгцээтэй АПП байна.

Шинэ санаа: АППликэшн байнга хэрэглэж салбар дээр очихгүйгээр цахимаар асуудлаа шийдэж байгаа хэрэглэгчид урамшууллын оноо тооцдог байх.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн