Санамсаргүй байдлаар хэн нэгнээс вирустэй флаш зөөврийн төхөөрөмжийг авч өөрийн компьютерт залгасан бол таны файл систем гэмтэнэ. Энэ нь танд вирус устгах антивирусны програм байхгүй байгаа тохиолдолд шүү. Харин антивирусны програм суулгасан үед санаа зовох зүйлгүй сэтгэл амар байж болно. За тэгээд файл систем гэмтсэнээр ажиллагаа, гүйцэтгэл удаашрах ба ямар төрлийн вирус халдсанаас шалтгаалж тухайн зорилтот хавтсуудыг хайж байдаг учраас юуны өмнө
- 1-рт: C:\Users\name\ Local\Temp замаар хандаж харагдаж буй файлуудыг shift+del товчийг дарж устгах хэрэгтэй. Үүний дараагаар
- 2-рт: Control panel > Windows Defender програмыг нээж on буюу асаах товчийг дарна. Энэ нь windows үйлдлийн системд дагалдаж ирдэг хамгаалалтын програм бөгөөд энгийн түвшинтэй вирусуудээс боломжийн хамгаалдаг
- 3-рт: Control panel > Windows Update > Check for updates замаар хандаж тухайн үйлдлийн системийн хамгийн сүүлд гарсан шинэчлэлтийг татан авч компьютертээ суулгах хэрэгтэй. Энэ алхам нь үйлдлийн систем хөгжүүлэгч Microsoft компанийн зүгээс цоорхой алдаагаа нөхөн сэргээж засварлаж буй явц юм. Мэдээж таны компьютер интернетэд холбогдсон байх ёстой. Ер нь шинэчлэлтийг байнга хийж буй тохиолдолд компьютер тийм ч амархан вирустэж халдлагад өртөхгүй гэж ойлгож болно. Гэхдээ л өөрийн компьютер дотроо чухал файл хадгалдаг бол танд мэргэжлийн вирус устгагч програм заавал хэрэг болох нь гарцаагүй.
Нийтэлсэн: Базар