Бид ярилцлагын булангаараа салбартаа манлайлж байгаа залуу мэргэжилтнүүдийн тухай, тэдгээрийн хийж буй ажлын мэдээллийг та бүхэнд хүргэх юм. Анхны зочноороо ШУТИС МХТС-ийн програм хангамжийн багш Сод-Одыг урьж ярилцлаа.
Таны хувьд дөнгөж сургуулиа төгсөөд мэргэжлээрээ багшилж ажлын гараагаа эхэлж байсан гэж сонссон? Өөрийнхөө тухай товчхон танилцуулахгүй юу?
Сайн байна уу, ярилцлагын буландаа урьсан та бүхэнд баярлалаа. Намайг Батзориг овогтой Сод-Од гэдэг 2012 онд ШУТИС-ийн КТМС-ийг програм хангамжийн инженер бакалавр, 2014 онд магистр зэрэг хамгаалсан. Одоо тус сургуульдаа буюу ШУТИС-Мэдээлэл холбооны технологийн сургуульд компьютерийн ухааны салбарт програм хангамжийн багшаар ажиллаж байна
Анх энэ мэргэжлээр суралцахад хэцүү байсан уу?
Надад огт хэцүү байгаагүй. Ерөнхий боловсролын 8-р ангийн сурагч байх үеэсээ мэргэжлээ сонгон түүндээ тууштай байсан. 10-р ангидаа анх удаа програм хангамжийн олон улсын бүтээлийн уралдаанд оролцож байр эзэлж байлаа. 2008 онд оюутан байхдаа өөрийн TEMUULEL.COM гэж портал сайтыг хөгжүүлэн найзуудтайгаа нийлэн ажиллуулж эхэлсэн боловч дараа жилээсээ серверийн түрээсээ төлж чадахгүй хаагдаж байлаа хэхэ. Ер нь хүн өөрийн хийж байгаа зүйлдээ дуртай байвал тэр нь огт хэцүү санагддаггүй байх. Оюутан байхдаа 7 хоногт 4, 5 өдөр бараг үүр цайтал компьютерийн ард суугаад өглөө нь шууд хичээлдээ очдог байлаа
Энэ мэргэжлийн сайхан зүйл нь юу вэ?
Инженер өөрөө чадвартай бол хүссэн дотоод, гадаадын төсөл дээр биеэр болон зайнаас ажиллах бүрэн боломжтой. Технологи гэдэг зүйл байнга шинэчлэгдэж, хувьсаж байдаг тул бусад мэргэжлийг бодвол инженерийн мэдлэг түүнийг даган хөгжиж байхыг шаарддаг нь нэг давуу тал болдог
Хүмүүсийн нийтлэг ойлголтоор Программист, П/Х инженер гэсэн энэ 2 мэргэжлийг нэг зүйл гэж ярьдаг. Уг нь ялгаж ойлгох ёстой юу? Сайн тодруулж тайлбарлавал?
Програмист болон програм хангамжийн инженер 2 тусдаа ойлголт шүү. Манай оюутнууд бид програмист болж төгсөөд гэж ярихад би залруулан та бүхний мэргэжил програмист биш програм хангамжийн инженер шүү гэж залруулдаг. Товчхондоо програм хангамжийн инженер нь илүү том өргөн хүрээтэй ажлуудыг хийж гүйцэтгэдэг. Салбарын хувьд авч үзвэл мэдээж програм хангамж нь мэдээлэл технологидоо хамаарна
Энэ төрлийн инженер бэлтгэх тал дээр юун дээр нь илүү анхаарч ажиллах хэрэгтэй вэ?
Манай салбарын хувьд инженер бэлтгэхэд гол анхаарах зүйл нь цаг үед нийцсэн сургалтын материаллаг бааз мөн түүнээс илүү хэрэгцээтэй зүйл бол багшийн ур чадвар юм. Програм хангамжийн хувьсал нь байнга шинэчлэгдэж байдаг тасралтгүй процесс тиймээс тухайн чиглэлд хичээл зааж байгаа багш нар мөн цаг үед нийцүүлэн өөрийгөө байнга хөгжүүлж байх шаардлага үүсдэг
Танай сургууль сүүлийн жилүүдэд ямар шинэлэг хөтөлбөрүүдийг боловсруулан ажиллаж байна? Бусад ижил төрлийн сургуулиудаас ялгарах давуу тал гэвэл?
Манай ШУТИС-Мэдээлэл холбооны технологийн сургууль нь дотроо үндсэн 5 салбарт хуваагддаг. Та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээллийг SICT.EDU.MN вэб сайтаар дамжуулан авах боломжтой. Нэг гоё нууц дэлгэхэд манай сургууль ирэх хичээлийн жилийн намрын элсэлтээс эхлэн 5 шинэ хөтөлбөрт мэргэжилтэн бэлтгэхээр болж байгаа. Миний хувьд орчин цагт нийцсэн хөтөлбөрүүд гэж бодож байна. Үүнд хиймэл оюун ухаан, өгөгдлийн ухаан, робот систем ба хиймэл оюун, мультимедиа, IOT гэх хөтөлбөрүүд багтаж байна
Мэдээлэл технологийн салбарын мэргэжлээр суралцвал ямар боломжийг ирээдүйдээ олж авдаг вэ?
Мэдээлэл технологийн чиглэлээр сурах сонирхолтой залуус олон болсон байна. Мөн нөгөө талаас ажлын байрны эрэлт хэрэгцээ сүүлийн жилүүдэд эрчимтэй ихэссэн. Мэдээлэл технологийн салбар эрчимтэй хөгжиж бүх салбарт мэдээлэл технологийн хэрэгцээ үүсэж улмаар хуучин уламжлалт зарим бизнесийн салбарын гол тулгуур нь мэдээлэл технологи болжээ. Дээр хэлсэнчлэн инженер өөрөө чадвартай бол дээр дурдсанаар гадаад, дотоодын хүссэн компанидаа ажиллах боломж 100% нээгдсэн гэх мэт өшөө маш олон боломжуудыг олж авч чадна.
Та дунд сургуулиа төгсөх гээд цаашдаа ямар мэргэжил сонгохоо мэдэхгүй яваа залууст юу гэж зөвлөх вэ?
Залуу дүү нартаа өгөх зөвлөгөө гэвэл мэргэжил сонгохдоо өөрийн дуртай, түүнийгээ хийгээд аз жаргалтай байж чадах мэргэжлээ сонгоорой гэж зөвлөмөөр байна. Цаг хугацаа бол та бүхний хамгийн том давуу боломж. Тиймээс цагийг битгий дэмий үрээрэй, өдөр бүр өөрийгөө сайн талаар хөгжүүлэх хэрэгтэй. Орчин цагт залуус амархан мөнгө олох, амархан амжилтад хүрэх гэсэн зүйлд автах болсон байна. Яг тийм амархан зүйл байдаггүй юм шүү. Өдөр бүрийн өөрийн шаргуу хөдөлмөр, боловсрол, зөв дадал зуршлууд нь нийлж хүсэж, мөрөөдсөн амьдралд хүргэхэд чинь туслах болно. Амжилт хүсье залуусаа.
Ярилцсанд баярлалаа
Мундаг залуу байна амжилт!
Munda bagsh shuu ikh yum sursanda
амжилт!
Amjilt husie shn yiltslaga bna
Amjilt husie shn yiltslaga bna
Mundag bagsh shuu amjilt 🤩
good luck
sain bna
Сургуулийн нэр зөв бичилдээ МХТС.
duudee amjilt husey
Амжилт