Интерактивын нийгмийн хариуцлага – Covid19

Covid19 шуурхай удирдлагын системийг Veritech ERP багийнхан хийж нэвтрүүлжээ. Монголын томоохон аж ахуйн нэгжүүдийн компанийн нөөцийг төлөвлөж яваа тэд цар тахлын энэ хүнд нөхцөлд улсын онгой комисс болон эрүүл мэндийн яаманд дэмжлэг үзүүлж тус системийг дагалдах гар утасны АПП-ын хамтаар нэвтрүүлсэн байна. Систем нь гадаадаас ирж байгаа иргэдийн бүртгэл болон гэртээ тусгаарлагдсан хүмүүсийн эрүүл мэндийн төлвийн бүртгэлийг харуулах юм байна. Цаашдаа корона вирусын эмчилгээ хийгдэж байгаа бүхий л эмнэлгийн үйлчилгээний байгууллагуудад хэрэглэх боломжтой байх гэж таамаглаж байна.

Ямартай ч манай улс цар тахлын үеийн эмнэлгийн тоног төхөөрөмж, эм тарианы бүртгэлдээ санаа зовох зүйлгүй болж. Interactive компани энэ системийг хөгжүүлэхдээ өөрийн Veritech ERP -ийн үндсэн суурин дээр хөгжүүлжээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн