Odo startup таныг хайж байна

Худалдааны салбарыг дижиталчлахыг зорьсон тэд дажгүй амжилттай яваа startup. 4 жилийн өмнөөс санаа хэрэгжүүлснээр нүдэнд үзэгдэх бие даасан системтэй болсон тэд хөгжүүлэлтийн дараа дараагийн шатандаа жинхэнэ мэргэжилтнийг хайж байна. Прогаммист, п/х шийдлийн архитектур, бизнес модел гэх мэтчилэн туршлагатай хүмүүсийг багтаа нэгтгэхийг хүсчээ.

Та магадгүй phyton хэлийг давгүй эзэмшсэн 3+ жилийн туршлагатай нэгэн байлаа гэхэд 3 сая + цалин авч болох нь. Өмнө нь хийж бүтээсэн зүйл олон байгаа бол тэрийгээ үзүүлж харуулаад цалин хөлс чинь бүр ч илүү нэмэгдэж тохиролцох юм бил үү. Ямартай ч эдний хамт олон Монголын томоохон худалдааны төв, бүтээгдэхүүн нийлүүлэгчдийг холбохоор зорьж байгаа. Чамгүй туршлагажиж байгаа. Технологи хариуцсан захирал нь Японд 17 жил ажилласан туршлагатай. Тэр чинээгээрээ зааж зөвлөх юм их биз. Эдний маркетинг үйл ажиллагаа хариуцсан захирал нь салбартаа олон танилтэй нэгэн бий. Тийм болохоор бизнесийн харилцаа нь тасарна гэж айлтгүй байх. Хамгийн чухал нь бүтээгдэхүүн сайн байхад цаашаа аандаа болно гэдэг шиг. Нэгэнт сайн систем нь босчихсон доо.

Одоо харин тэд танаар хүчээ зузаатгахыг хүсч байна.

Эдний CIO захирал Бадралын нийтэлсэн зүйлийг сонирхоно уу.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн